2024.04.15 (월)

  • 흐림동두천 1.0℃
  • 흐림강릉 1.3℃
  • 서울 3.2℃
  • 대전 3.3℃
  • 대구 6.8℃
  • 울산 6.6℃
  • 광주 8.3℃
  • 부산 7.7℃
  • 흐림고창 6.7℃
  • 흐림제주 10.7℃
  • 흐림강화 2.2℃
  • 흐림보은 3.2℃
  • 흐림금산 4.4℃
  • 흐림강진군 8.7℃
  • 흐림경주시 6.7℃
  • 흐림거제 8.0℃
기상청 제공

태국어

Бага насны хүүхэд асрах болон холбоотой ажил эрхэлдэг эцэг эхчүүд, Healing-

Бага насны хүүхэд асрах болон холбоотой ажил эрхэлдэг эцэг эхчүүд, Healing-

 

Ажилтан эцэг эхчүүдийн олон нийтийн цугларалтанд нийт 25000000 вон, Цугларалт тус бүр  1000000 вонын дэмжлэг

Кёнги хотын Бага насны хүүхэд асрах болон холбоотой ажил эрхэлдэг эцэг эхчүүд хоорондоо ярилцаад  Healing хийж болох олон нийтийн 25 газрыг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлнэ гэж 3 өдөр болсон.

 

Кёнги хот  нь энэ жил 25000000 вонын төсвөөр 1  удаагийн олон нийтийн ажилд дээд тал нь 1000000 вонын дэмжлэг үзүүлэх ажлын хийхээр 20-ны өдөр ажил эхэлсэн.

 

И Ён Хуи Кёнгихотын эмэгтэйчүүдийн бодлогын хэлтэс нь “ажилтан эцэг эхчүүдэд хамтдаа цугларч  хэрэгтэй мэдээлэл цуглуулах зовлонгоо хуваалцах харилцаа хэрэгтэй ” бөгөөд “олон нийтийн үйл ажиллагаагаар дамжуулан ажилчдын ажил болон амьдралын тэнцвэрийг хадгалахуйц дэмжлэг үзүүлннэ” гэж хэлсэн.

 

Дэмжлэг үзүүлэх газар нь Сувон, Ансан, Бүчон, Гуяан, Өйжонбү зэрэг 5 хотод оршдог эцэг эхчүүдийн олон нийтийн үйл ажиллагааг явуулах ба сонирхож буй 5 хүнээс дээш өөрөө өөртөө туслах уулзалт юм. Төлөөлөгч, дэмжигчид багтах ба гишүүд нь тухайн хотод оршдог юмуу оршин суух эрхтэй бол оролцох боломжтой.

 

Дэмжлэг үзүүлэх салбар нь эцэг эхчүүдийн сургалт, соёлын программ, харилцаагаа сэргээх зэрэг  3 салбар юм. Сонгогдсон уулзалтанд хамгийн дээд тал нь 1000000 вонын багшийн төлбөр болон үйл ажиллагааны зардлаар дэмжлэг үзүүлэх бөгөөд чадвараа дээшлүүлэхийн тулд зөвлөгөө хөтөлбөр болон онлайн олон нийтийн үйл ажиллагааг ч хамтад нь явуулна.

 

Оролцох сонирхолтой хүмүүс тус бүрийн хот дүүргийн эмэгтэй ажилчдын халамжийн төвд хүсэлт гаргахад болно. Дэлгэрэнгүй мэдээлэл нь тус бүрийн хот дүүргийн эмэгтэй ажилчдын халамжийн төвөөс лавлах боломжтой.

 

Үүний зэрэгцээ Кёнги хотод ажил хийдэг эмэгтэй чүүдийн эрх ашгийг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээний төлөө  ‘ажил ба гэр бүлийн тэцвэрийг дэмжих ажил ’, төрсөн болон бага насны хүүхдээ асрахаар чөлөө авсан хүнийг дэмжих “ажилдаа эргэн орох программ”-ийг явуулж байна. (Кёнги Gмэдээ)